Цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээг зохицуулах дэд ажлын хэсэг байгуулагдана

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
скүүтэр

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Батчимэг тэргүүтэй есөн гишүүнээс боловсруулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл буюу цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн уг төслийн хүрээнд 2025 оны намрын чуулганы хугацаанд хэлэлцэх, санал дүгнэлт боловсруулах, холбогдох судалгаа, бэлтгэл ажлыг хангах зорилготой ажлын хэсэг байгуулахаар болж байна.

Шинэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ахалж, бүрэлдэхүүнд О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Пүрэвдаваа, Л.Соронзонболд нар оролцоно.

Ажлын хэсэг цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг илүү нарийн судалж, олон талын оролцоог хангах үүднээс төрийн байгууллагууд, түрээсийн үйлчилгээ эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон иргэдийн төлөөллийг хамруулсан дэд ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү дэд бүтэц нь хууль хэрэгжих явцад гарч болох хүндрэл, зөрчилтэй асуудлыг урьдчилан тооцоолох, бодит нөхцөлд нийцсэн шийдэл гаргах зорилготой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Чингким 10 сар 9, 2025 - 17:05

Цахилгаан скутерийн хэрэглээг зохицуулах нь зайлшгүй хэрэгтэй зүйл шүү, ялангуяа хотод

Reply
Никтумыш 10 сар 9, 2025 - 17:17

Дүрэм зөрчсөн хүмүүст ямар шийтгэл ногдуулах бол?

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй