Цэцэрлэгийн бүртгэл ирэх 8-р сарын 4-нд эхэлнэ: Юуг анхаарах вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цэцэрлэгийн бүртгэл ирэх 8-р сарын 4-нд эхэлнэ: Юуг анхаарах вэ?

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг 2025 оны 8-р сарын 4-өөс 8-р сарын 18 хүртэл “E-MONGOLIA” цахим платформоор хүлээн авна.

2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улс даяар 278,290 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар төлөвлөж байна. Үүний 135,582 нь нийслэлд бүртгэгдсэн хүүхдүүд юм.

Нийслэлийн хүүхдийн насны хуваарилалт дараах байдалтай байна:

  • 2 настай: 30,304 хүүхэд
  • 3 настай: 31,843 хүүхэд
  • 4 настай: 35,698 хүүхэд
  • 5 настай: 37,837 хүүхэд

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр төлөвлөж буй иргэд дараах зүйлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай:

  • Хүүхэд болон өөрийн хаягийн бүртгэлийг нарийн шалгаж, баталгаажуулсан байх.
  • Хэрвээ таны хүүхэд өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол “Үргэлжлүүлэн явах” сонголтыг тухайн цэцэрлэгтээ хийх.
  • Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол 2025 оны 8-р сарын 15-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment