Home Эрүүл мэнд Цээжний хэт нягт эдийг тодосгож, хорт хавдрыг “гэрэлтүүлдэг” шинэ төхөөрөмж бүтээжээ

Цээжний хэт нягт эдийг тодосгож, хорт хавдрыг “гэрэлтүүлдэг” шинэ төхөөрөмж бүтээжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
хөхний хорт хавдрыг илрүүлэх төхөөрөмж

Хөхний хорт хавдрыг илрүүлэх шинэ төрлийн прототип төхөөрөмжийг Их Британид хөгжүүлж байна. Энэ нь нягт эдтэй эмэгтэйчүүдийн биед хавдрыг илүү тодорхой харагдуулж, улмаар амийг аварч чадна гэж судлаачид үзэж байна.

Нягт эдтэй эмэгтэйчүүдэд хорт хавдар илрүүлэхэд хүндрэлтэй

Маммограф зураг дээр нягт эд цагаан өнгөөр харагддаг бөгөөд хавдар ч мөн адил цагаан өнгөтэй илэрдэг учир ялгаж харах нь хэцүү. Үүнийг “бүдгэрсэн тэнгэр дунд цагаан үүл хайхтай адил” гэж эмч нар тайлбарладаг.

Шинэ төхөөрөмжийг Kromek технологийн компани Ньюкаслын Эмнэлэг, Ньюкаслын Их сургууль, Лондонгийн UCL-тай хамтран бүтээжээ. Уг прототип систем нь цөмийн оношлогооны аргыг ашиглаж, хавдартай эсүүд дээр хуримтлагддаг радио идэвхт тодосгогч ашиглан хавдрыг “гэрэлтүүлдэг”.

40% орчим эмэгтэй нягт хөхтэй

Ньюкаслын хөхний рентген эмч Доктор Нерис Форестер хэлэхдээ:

“40% орчим эмэгтэй хэт нягт хөхний эдтэй байдаг. Энэ нь маммографын үеэр л илэрдэг. Энэ бол ихэвчлэн санаа зовох зүйл биш ч, ийм төрлийн эмэгтэйчүүдийн хорт хавдарт өртөх эрсдэл арай өндөр.”

Шинэ технологи нэвтэрснээр хорт хавдрыг илрүүлэх магадлал нэмэгдэж, илүү эрт шатанд оношилж чадна гэж тэр найдаж буй.

Хорт хавдартай өвчтөн шинэ технологийг “гайхалтай” гэж дүгнэжээ

Али Мёрфи хэмээх хөхний хорт хавдартай өвчтөн, сувилагч эмэгтэй энэхүү төслийн туршилтад оролцож буй. Тэрээр:

“Энэ бол скринингийн хязгаарыг давах алхам. Үнэхээр сэтгэл догдлуулам, хувьсгал мэт зүйл” гэжээ.

Хэрхэн ажилладаг вэ?

Kromek компанийн захирал Доктор Арнаб Басу:

“Үүнийг цөмийн оношлогооны аргын зарчмаар бүтээгдсэн төхөөрөмж гэж ойлгож болно. Үйлчлүүлэгчид хавдарт эс дээр хуримтлагддаг тодосгогч бодис тарина. Ингэснээр хавдар нь шууд ‘гэрэлтэж’ харагдана.”

Ирээдүйд хорт хавдрыг илрүүлэх шинэ үе эхлэх үү?

Төхөөрөмж одоогоор Ньюкаслын Эмнэлэгт прототип туршилтын шатанд байгаа бөгөөд эмнэлгийн физик, инженерчлэлийн баг зохицуулалтыг удирдаж байна. Энэхүү төсөл нь Innovate UK байгууллагаас 2.5 сая фунт стерлингийн санхүүжилт авчээ.

UCL-ийн анагаах ухааны дүрслэлийн профессор Крис Тилееманс:

“Хамтран ажиллаж буй багууд үнэхээр сайн ахиц гаргаж байна. Энэхүү технологи нь зөвхөн хөхний дүрслэлд төдийгүй бусад оношлогоонд ч асар их боломжтой.”

Хандлага өөрчлөгдөх үү?

“Breast Cancer Now” байгууллагын төлөөлөгч Салли Кум:

“Нягт хөхтэй эмэгтэйчүүдийн хорт хавдрыг илүү нарийн илрүүлэх шинэ технологийг бүрэн дэмжиж байна” гэжээ.

Их Британийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яам мөн энэ чиглэлд судалгаа явуулж буйгаа мэдэгдэж, ойрын хугацаанд хавдартай тэмцэх үндэсний төлөвлөгөөгөө танилцуулах аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.