Олны дунд шуугиан тарьсан хэрэг өнгөрөгч долдугаар сарын 19-нд гарсан. Тухайн үед УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл” группийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн болон Л.Алтан-Очир нар “Канте” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Д.С-д халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн юм.
Энэ хэрэгтэй холбогдуулан шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 23-нд гурван залууг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан байдаг. Дараа нь наймдугаар сарын 8-нд өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Ц.Санжаачойпэлийг суллах шийдвэр гарсан ч, прокурор эсэргүүцэл гарган, наймдугаар сарын 15-нд шүүх түүнийг үргэлжлүүлэн хорих тогтоол гаргасан.
Харин өнөөдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн хуралдаанаар Ц.Санжаачойпэлийн цагдан хорих таслан сэргийлэх хугацааг сунгах эсэхийг хэлэлцжээ. Шүүхийн шийдвэрээр түүнд дахин цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна.
Ингэснээр Ц.Санжаачойпэлийн цагдан хорих хугацаа 2025 оны 8 дугаар сарын 28-нд дуусч, түүнээс цааш хэрэг нь гадуур шалгагдах болжээ.