Цахимд нийтлэгдсэн дүрс бичлэг шалгалтын үндэс болов
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа гэх дүрс бичлэг 2025 оны 12 дугаар сарын 23-ны 22 цаг 40 минутад нийтлэгдсэн байна. Уг бичлэгтэй холбоотойгоор Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн шинж байгаа эсэхийг нягталж байна
Тухайн асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэв.