“Цөмөөхэй” балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр шинэчлэгдэн тайзнаа тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments

П.И.Чайковскийн алдарт “Цөмөөхэй” балет Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилж, энэ удаа Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн дэглэлтээр үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэл ажилдаа оржээ.

Хүүхдүүдийг балетын жүжигт оролцуулах сонгон шалгаруулалт

Театрын уран бүтээлчид “Цөмөөхэй” балетыг шинэ уран бүтээл, дэглэлттэйгээр тоглохоор бэлтгэж байгаа бөгөөд энэхүү бүтээлд мэргэжлийн бүжигчидтэй хамт хүүхдүүд оролцох юм. Үүний хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театр тус балетад оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулж эхэллээ.

Сонгон шалгаруулалт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Дуурийн театрт болох бөгөөд дараах шаардлагуудыг тавьжээ.

Тавигдах шаардлага

  • 8 ба түүнээс дээш насны байх
  • Бэлтгэл болон сургуулилтад тогтмол оролцох боломжтой байх
  • Балет эсвэл бүжгийн урлагаар хичээллэж байсан бол давуу тал болно

Анхаарах зүйлс

  • Хөдөлгөөн хийхэд тохиромжтой дасгалын хувцастай ирэх
  • Сонгон шалгаруулалтад оролцохдоо урьдчилан бүртгүүлж, цаг авах
  • Эцэг эхийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай

“Цөмөөхэй” бол дэлхий даяар шинэ жилийн үеэр тоглогддог хамгийн алдартай сонгодог балет бөгөөд энэ удаагийн Монголын тайзны хувилбар нь шинэлэг дэглэлт, хүүхдүүдийн оролцоо, орчин үеийн уран сайхны шийдлээрээ онцлог байх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй