Д.Энхтүвшин гимнастикийн дэлхийн цомд харайлтаар 4-р байр эзэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Энхтүвшин

Спортын гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Унгарын Сомбатлэй хотод 2025 оны 9 сарын 26-29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү «Szombathely-2025» тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин харайлтын төрөлд өрсөлдөж, дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Уг төрөлд Японы тамирчин Куриакою алтан медаль хүртсэн бол Унгар, Болгарын гимнастикчид мөнгө, хүрэл медалийг тус тус авчээ. Д.Энхтүвшин өмнө нь олон улсын тэмцээнүүдэд Монголын нэрийг өндөрт өргөж байсан туршлагатай тамирчин бөгөөд энэ удаагийн амжилт нь түүний карьер дахь чухал үе шат боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй