Home УлстөрД.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт 9 хоногийн баривчилгаа, 10 цагийн албадан сургалтын шийтгэл оногдов

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт 9 хоногийн баривчилгаа, 10 цагийн албадан сургалтын шийтгэл оногдов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан

Ардчилсан Намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ болон НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нарын хооронд маргаан, зөрчил үүсч, бие биенээ зодсон үйл явдал олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулан цацагдсан нь хууль, хяналтын байгууллагын анхааралд өртсөн.

Уг зөрчлийг хянан хэлэлцсэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны 6-р сарын 5-ны өдөр шийдвэр гаргалаа.

Шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн тогтоолд дурдсанаар,
2025 оны 4-р сарын 29-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, олон нийтийн газар:

  • Тэд “олон нийтийг үл хүндэтгэсэн байдал гаргаж”,
  • “хэрүүл маргаан үүсгэн”,
  • “харилцан зодолдсон” ч “хохирол учруулаагүй” гэж дүгнэгджээ.

Үүнийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх заалтуудын хүрээнд зөрчил гэж үзэн дараах шийтгэл оногдуулсан байна:

  • Д.Мөнх-Эрдэнэ: 9 хоногийн хугацаатай баривчлах, 10 цагийн албадан сургалтад хамруулах
  • Ж.Энхжаргалан: 9 хоногийн хугацаатай баривчлах, 10 цагийн албадан сургалтад хамруулах

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд иргэдийн анхаарлыг татсан уг хэрэг олон нийтийн сүлжээнд өргөн хүрээтэй хэлэлцэгдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.