АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Газын зурвасын нөхцөл байдлыг зохицуулах зорилготой “Энх тайвны зөвлөл”-д (Council of Peace) орохыг урьснаа албан ёсоор баталлаа. Тэрээр сэтгүүлчидтэй ярилцах үедээ “Түүнийг урьсан” хэмээн хэлснийг Reuters агентлаг иш татан мэдээлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн Путин уг саналыг хүлээн авсан бөгөөд энэхүү боломжийг судалж байгааг өмнө нь мэдэгдсэн юм.
Зөвлөлийн зорилго ба бүрэлдэхүүн
Дональд Трамп 2026 оны 1 дүгээр сарын 16-нд Газын зурвасын асуудлаарх өөрийн энх тайвны төлөвлөгөөний нэг хэсэг болгон уг зөвлөлийг байгуулахаа зарласан билээ. Цагаан ордноос мэдээлснээр зөвлөлийн бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер нар багтжээ.
Зөвлөлийн гүйцэтгэх гишүүд Газын зурвасын засаглалын чадавхыг бэхжүүлэх, бүс нутгийн харилцаа, сэргээн босголт, хөрөнгө оруулалт татах болон санхүүжилтийг дайчлах зэрэг тодорхой чиглэлүүдийг хариуцан ажиллахаар төлөвлөж байна. Энэхүү зөвлөл байгуулагдах нь олон улсын хүчнийг Газад байршуулахын зэрэгцээ бүс нутгийг урт хугацаанд тогтворжуулах Трампын стратегийн гол тулгуур болж байгаа юм.