Дансаа залилантай холбогдсон эсэхийг урьдчилан шалгах боломж нээгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мөнгө шилжүүлэх дансаа залиланд өртөж байсан эсэхийг нь шалгах боломжтой боллоо

Сүүлийн хугацаанд иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг эрс нэмэгдэж, бусдын цахим хаягийг эвдэж ойр дотныхонд нь итгэл дагуулан мөнгө шилжүүлүүлэх тохиолдол олноор бүртгэгдэж байна. Иймээс мөнгө шилжүүлэхээс өмнө тухайн данс өмнө нь “цахим залилангийн гэмт хэрэг”-т холбогдож байсан эсэхийг шалгах шинэ боломж нээгдсэн нь иргэдийн санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал алхам болж байна.

Иргэд гар утсандаа “102 Police” аппликейшнийг суулган нэвтэрснээр дансны мэдээллийг шалтгаалан шалгах боломжтой боллоо. Энэ систем нь сэрэмжлүүлэг өгөх, сэжигтэй данстай харилцахаас урьдчилан сэргийлэх давуу талтай.

Шалгах үйлдлийн алхам:

  • Гар утсандаа “102 Police” аппликейшнийг татаж суулгана
  • Аппликейшнд нэвтэрсний дараа “Дансны дугаар” хэсгийг сонгоно
  • Шалгахыг хүссэн дансны дугаарыг оруулахад систем тухайн данс залилантай холбогдсон эсэхийг харуулна

Цахим орчинд болгоомжтой харилцах, мөнгө шилжүүлэхдээ заавал шалгах нь залиланд өртөх эрсдлийг бууруулна. Хэрэв данс сэжигтэй байвал цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэх хэрэгтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй