Данзанравжаа гэгээнтний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншандад эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Данзанравжаа гэгээнтний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншандад эхэллээ

Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, Сайншанд сумын 64 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадмын нээлт ёслол төгөлдөр болж байна. Тус ойн арга хэмжээг энэ сарын 31-нийг дуустал өргөн цар хүрээтэйгээр тэмдэглэх бөгөөд уламжлалт спортын төрөл, соёлын онцлог арга хэмжээнүүдээр баялаг болж байна.

Наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, мөн 10 насны морьдын уралдаан зэрэг үндэсний спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна. Үндэсний бөхийн барилдаанд улсын арслангууд Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдавга, улсын гарди Ш.Жаргалсайхан тэргүүтэй 128 бөх зодоглож, наадамчин олныг баясгаж байна.

Онцлох нэгэн үйл явдал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаас долдугаар сарын 11-нийг жил бүрийн “Адууны өдөр” болгон зарласантай холбогдуулан “Морьтны соёл” бэсрэг наадам зохион байгуулагдаж байгаа явдал юм. Уг арга хэмжээний хүрээнд:

  • “Хос морьтой сайхан хос”
  • “Жороо морь”
  • “Могжоохон даагатай жогжоохон хүү”

гэдэг уралдаан тэмцээнүүдийг явуулж, морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаагаараа энэ жилийн наадам онцлог болж байна.

7uuk4b 525245885 1154536663386111 9139064548728838852 n x974
96no0s 524434844 1154535270052917 9042438386274642767 n h450
dkmhjf 524712451 1154536640052780 1235666344818651627 n h450
fre28o 524908265 1154552466717864 6001497833286659858 n h450
lis2wr 524992707 1154537660052678 4057011224059848657 n x974
pu5qwe 524593672 1154535300052914 7432527472099586098 n h450
qtc9qk 524918137 1154552316717879 9076560591240925280 n h450
wb31bd 524856825 1154537980052646 878832594712025559 n h450

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment