Table of Contents
Тулгар төрийн 2,234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү түүхэн ойн наадмын хүчит бөхийн барилдаанд нийт нэр хүндтэй бөхчүүд зодоглосноос:
Түрүү:
- Дархан аварга Н.Батсуурь
- Харьяалал: Увс аймгийн Ховд сум
- Дэвжээ: “Увс Нуур”
- Байгууллага: “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК
- Гавьяа: Монгол Улсын гавьяат тамирчин
- Барилдаан: Найм даван түрүүлэв
Үзүүр:
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Харьяалал: Ховд аймгийн Зэрэг сум
- Дэвжээ: “Ховд”
- Байгууллага: “Аврагч” спорт хороо, Монтед Констракшн, ЗХ-034 анги, Асиан Сити ХХК, Батхаан Ойл ХХК
Их шөвөгт шалгарсан бөхчүүд:
- Улсын аварга П.Бүрэнтөгс
- Харьяалал: Увс аймгийн Давст сум
- Дэвжээ: “Увс Нуур”
- Байгууллага: “Аврагч” спорт хороо, Ажнай Корпораци
- Улсын гарди Ө.Бат-Орших
- Харьяалал: Увс аймгийн Улаангом сум
- Дэвжээ: “Увс Нуур”
- Байгууллага: ҮБХИС
Шагнал:
Түрүүлсэн бөх Н.Батсуурьд “Дөнөн хөх групп” ХХК-ийн хамт олон Lexus LX600 маркийн өндөр үнэтэй автомашин гардууллаа.
Энэхүү наадмын барилдаан нь Увс нутгийн 100 жилийн ойд зориулсан хамгийн томоохон спортын арга хэмжээ байлаа. Хүмүүсийн хүлээлтэд нийцсэн өндөр чанартай, өрсөлдөөнтэй барилдаан болж өнгөрсөн нь нутгийн зон олны талархлыг хүлээлээ.