Дархан аваргын хөшөөг сэргээн цэвэрлэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Төв цэнгэлдэх хүрээлэнд буй Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг угааж цэвэрлэжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хүрэл хөшөөг өнөөдөр угааж, өнгө үзэмжийг нь сэргээх цэвэрлэгээ хийжээ. Ийнхүү олон нийтийн дунд хүндэтгэлтэйгээр оршдог дурсгалт бүтээлийн гадаргууг арчилж, өнгө төрхийг нь шинэчилсэн байна.

Энэ ажилд хөшөөний зохиогч, уран барималч, зураач Ж.Түмэнчулуун өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон нь онцлог болов. Тэрбээр өөрийн бүтээлийг биечлэн цэвэрлэж, арчилсан нь уран бүтээлч хүн туурвисан бүтээлдээ хэрхэн хүндэтгэлтэй ханддагийн тод жишээ боллоо.

Дархан аваргын хөшөөг сэргээн цэвэрлэлээ
Дархан аваргын хөшөөг сэргээн цэвэрлэлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй