Home НийгэмДархан Хайрхан хайрхны тайлга 17 дахь жилдээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Дархан Хайрхан хайрхны тайлга 17 дахь жилдээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дархан Хайрхан

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2025 оны зургаадугаар сарын 2-ны ээлжит бус 7-р хуралдааны шийдвэрийн дагуу зуны тэргүүн сарын шинийн 9-ний дашнямтай билэгт сайн өдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр “Дархан Хайрхан”-ы тайх ёслолыг уламжлал ёсоор зохион байгууллаа. Энэхүү тайлга нь нутгийн ард түмний байгаль дэлхий, уул усандаа хүндэтгэл үзүүлдэг ариун уламжлалын илэрхийлэл болж, энэ жил 17 дахь удаагаа ёслол төгөлдөр үргэлжилсэн юм.

Тайлгад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын удирдлагууд, нутгийн ард иргэд өргөнөөр оролцож, хайрхандаа сүсэглэн залбирч, байгаль эх дэлхийдээ талархал илэрхийллээ. Арга хэмжээний хүрээнд үндэсний уламжлалт наадгай, уралдаан тэмцээнүүд өрнөж, нутгийн иргэдийн сэтгэл тэнүүн, уухай хадсан өдөр болж өнгөрөв.

Ёслолын үеэр сур харваа, шагайн наадам, үндэсний бөхийн барилдаан, даага болон их насны морьдын уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдсан нь оролцогчдын сонирхлыг татаж, нутгийн ахмад буурлууд, хүүхэд залуусын сэтгэлийг баясгасан сайхан үйл явдал болж өнгөрлөө.

Энэ жилийн тайлгын үеэр бороо шивэрч, гандуу байсан өдрүүдийн араас байгаль дэлхий, уул ус тайтгарсан мэт цаг агаарын тэнгэрлэг таарч, ёслолын агуулгыг улам бэлгэдэлтэй болгожээ. Энэ бол нутгийн ард иргэдийн хувьд байгаль дэлхийтэйгээ шүтэн барилддаг уламжлалт итгэл үнэмшлийн илрэл хэмээн олон хүн онцолж байв.

Дархан Хайрхан уулын тайлга ёслолыг анх 2008 онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар сэргээж, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэснээс хойш 17 дахь жилтэйгээ золгож байна. Уг тайлгыг төр, шашны зан үйлийн хүндэтгэлийн дэг журмын дагуу зохион байгуулдаг бөгөөд энэ нь нутаг орны эв нэгдэл, өв соёлоо дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.