2025 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 19:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ноцтой зам тээврийн осол гарч, таван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарлаа.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Toyota Prius маркийн автомашин жолоодож явсан жолооч зорчих хэсгийн 1-р эгнээнд зогсож байсан Volvo маркийн автомашины араас мөргөсөн байна. Үүний улмаас Prius-ийн жолооч болон зорчигчдын таван хүн амиа алдсан бөгөөд ослын нөхцөл байдлыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас анхааруулга өглөө
Тээврийн Цагдаагийн Албанаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Замын нөхцөлд тохируулан хурдыг хэтрүүлэхгүй байх
- Ядарсан үедээ жолоо барихгүй байх
- Зайлшгүй зогсолт хийх тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах
- Ослын дохионы гэрэл асааж, ослын зогсолтын тэмдэг байрлуулах
- Зорчих хэсгийг чөлөөлөх
Эдгээр зөвлөмжийг дагаж мөрдөх нь хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийг хамгаалахад чухал гэдгийг албаныхан онцолжээ.