“Darkhan Moguls” баг Спартакиадаас хүрэл медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
DARKHAN MOGULS

Дархан хотын нэрээр овоглосон волейболын “Darkhan Moguls” баг Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадмын хүрэл медалийг хүртэв. Тус наадам 2025 оны есдүгээр сарын 15–21-ний өдрүүдэд Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс нийт 3258 тамирчин спортын 28 төрөл, 210 ангилалд өрсөлдсөн юм.

Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт

Волейболын төрөлд хүч үзсэн “Darkhan Moguls” баг шигшээ дөрөвт шалгарч, гуравдугаар байрны төлөө “Mintonette Gobi” багтай учраа таарсан. Өмнөх шатанд тэд өрсөлдөгчиддөө 2:3-аар хожигдож байсан ч энэ удаагийн тоглолтод алдаагаа давтсангүй. Тэмцээний шийдвэрлэх мөчид тоглолтоо эргүүлж, 3:2-оор ялалт байгуулснаар хүрэл медалийн эзэд болж чадлаа.

Энэ амжилт нь Дархан нэрээр овоглосон багийн хувьд томоохон ололт болж, тэдний ирээдүйн тоглолтуудад шинэ урам зориг өгөх нь гарцаагүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй