ДАШТ: Волейболын шинэ «од»–23 настай Ёшино Сато

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ДАШТ: Волейболын шинэ "од"–23 настай Ёшино Сато

Эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад өндөрлөв. Итали, Турк, Бразил улсын багууд медалийн эздээр тодорсон бол Японы шигшээ баг 4 дүгээр байрт шалгарч, хүчирхэг тоглолтоороо олон улсын анхаарлын төвд байлаа.

Японы багийн тоглолт, тактик шинэ түвшинд гарснаар шийдвэрлэх мөчид гол тоглогчдоос нь 23 настай Ёшино Сато яахын аргагүй ялгарсан юм. Хүрэл медалийн төлөө тоглолтод таван ээлжийн тоглолтын туршид багтаа үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Ёшино Сато (Sato Yoshino)–Танилцуулга:

  • Төрсөн: 2001.11.12 (23 настай)
  • Өндөр: 178 см, Жин: 62 кг
  • Довтолгооны өндөр: 295 см
  • Байрлал: Гол довтлогч (Outside Hitter)
  • Tsukuba их сургуульд сурч байхдаа шигшээ багт сонгогдож, 2022 оноос багт албан ёсоор тоглосон.
  • 2024 онд NEC Red Rockets Kawasaki багийн гишүүн болсон.

Гэр бүлийнхэн нь спортоор хичээллэдэг агаад ээж, эгч нь ч волейболын спортоор явсан тул Сатог багаас нь энэ замд урамшуулсан. Тэр одоогоор ганц бие, амьдралынхаа бүхий л анхаарлыг волейболд хандуулдаг гэдгээ онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй