Дэлхий даяар пуужин эсэргүүцэгч систем хомсдож буйд Европын Холбоо түгшиж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ЕХ анхааруулга: Дэлхий даяар агаарын хамгаалалт хомсдож байна

Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор дэлхий даяар пуужингийн довтолгооноос хамгаалах системийн нөөц дуусаж байгаа нь Европын Холбоог (ЕХ) түгшээж эхэллээ.

Энэ талаар “Bloomberg” агентлаг Брюссель дэх Европын Холбооны эх сурвалжуудаас иш татан мэдээллээ. Энэ долоо хоногт Брюссельд болсон хаалттай хурлын үеэр ЕХ-ны хэд хэдэн орны төлөөлөгчид дэлхий даяар пуужин саатуулагчдын (interceptor) нөөц аюултай түвшинд хүрснийг анхааруулсан байна. Хэрэв Ойрхи Дорнод дахь дайн удаан үргэлжилбэл эдгээр пуужингийн нөөц бүр ч хомсдох эрсдэлтэйг албаны хүмүүс онцолжээ.

Европын орнууд Украины мөргөлдөөний хүрээнд Киевийг дэмжих зорилгоор өөрсдийн агаарын довтолгооноос хамгаалах нөөц бололцоогоо аль хэдийн дайчлаад байгаа юм. Гэвч нөөц хязгааргүй биш учраас Европын орнуудын дунд ийнхүү сандрал үүсээд байна.

Үүний зэрэгцээ АНУ өөрийн зэвсгийн арсеналаа Азийн орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглан нөхөж байгаа аж. Тухайлбал, Азийн орнуудад “Patriot” цогцолбор систем зэрэг агаарын довтолгооноос хамгаалах өргөн хүрээний зэвсэг техникүүдийг үйлдвэрлэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй