Дэлхийн анхны “люкс” зэрэглэлийн дизайнер роботыг танилцууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Aladdin

Өөрийн загварчилсан ухаалаг гар утсаараа алдартай Оросын Caviar брэнд дэлхийн анхны “люкс” зэрэглэлийн дизайнер роботыг бүтээжээ. Уг бүтээлийн суурь болгож Хятадын Unitree компанийн Unitree G1 роботыг ашигласан байна.

Шинэ роботыг Aladdin гэж нэрлэсэн бөгөөд гадаад төрх нь ч нэрэндээ тохирсон байна. Түүний их биеийг язгууртны хувцас хэрэглэлийг санагдуулам алтан хээ угалз, үнэт чулуугаар чимэглэжээ.

Caviar-ийн бусад бүтээлүүдийн адил энэ нь олон нийтэд зориулсан бүтээгдэхүүн биш юм. Компани Aladdin-ыг зөвхөн тусгай захиалгаар үйлдвэрлэж байгаа бөгөөд нэг бүрийн өртөг нь 100,000 ам.доллароор үнэлэгдэж байна.

Үндсэн загвар болох Unitree G1 нь авсаархан, хоёр хөлтэй, хүн дүрст робот юм. Энэ нь өндөр маневрлах чадварыг (гүйх, сальто хийх чадвар) олон үйлдэлт гар-манипулятортой хослуулсан байдаг бөгөөд шинжлэх ухаан, үзүүлэн таниулга, тэр байтугай үйлдвэрлэлийн салбарт ашиглах боломжтой.

Дэлхийн анхны "люкс" зэрэглэлийн дизайнер роботыг танилцууллаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй