Дэлхийн анхны заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британи улсад нэвтрүүлж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэлхийн анхны заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Их Британи улсад нэвтрүүлж эхэллээ

Их Британи улс дэлхийд анх удаа заг хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байна. Энэ вакцин нь 4CMenB хэмээх нэртэй бөгөөд анхлан нялх хүүхдийг менингит В-ээс хамгаалахын тулд бүтээгдсэн юм. Гэвч заг хүйтэн өвчин болон менингит В-ийг үүсгэгч бактери нь ижил төстэй байгаагаас, энэхүү вакцин нь заг хүйтэн өвчний эсрэг ч 30-40% үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоосон байна.

Заг хүйтэн өвчин сүүлийн үед нэмэгдэж, антибиотикт тэсвэртэй тохиолдлууд олширч байгаа тул вакцинжуулалт энэ асуудалд дэмжлэг үзүүлэх хүлээлттэй байна. Ийнхүү, Их Британи улс заг хүйтэн өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээр халдварын тоо буурах, амь насанд аюултай халдварыг багасгахад ихээхэн үүрэг гүйцэтгэх юм.

2023 онд Их Британи улсад заг хүйтэн өвчний 85,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, түүхэнд хамгийн өндөр үзүүлэлттэй болсон байна. Халдварын тархалт өндөр байгаа энэ үед вакциныг хамгийн эрсдэлтэй бүлэгт, тухайлбал олон бэлгийн хавьтагчтай бисексуал эрэгтэйчүүд болон ижил хүйстнүүдэд эхлүүлж байна.

Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газраас мэдээлснээр, вакцинжуулалт нь 100 мянга хүртэлх халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой бөгөөд ойрын 10 жилийн хугацаанд БЗХӨ-ийн эмчилгээ, үйлчилгээнд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 8 сая фунт стерлинг хэмнэх боломжтой гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment