Нобелийн шагналд нэр дэвшигчдийн тоо, хүн амын IQ-ийн дундаж түвшин болон эрдмийн зэрэгтэй иргэдийн эзлэх хувь зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн шинэ судалгааны дүн гарлаа. Уг чансааны эхний 10 байрт ихэвчлэн Европын орнууд багтсан байна.
Medee.news-ийн мэдээлснээр, World of Card Games байгууллагын хийсэн уг судалгааг Daily Mail хэвлэл нийтэлжээ.
Шилдэг гурван улс:
- Швейцар (92.02 оноо): Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн тус улс 100-аас 92.02 оноо авчээ. Швейцар улсаас 1,099 хүн Нобелийн шагналд нэр дэвшиж байсан бөгөөд хүн амын дундаж IQ нь 99.24 байна. Насанд хүрсэн иргэдийн 40.02% нь бакалаврын зэрэгтэй байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм.
- Их Британи (89.4 оноо): Тус улсаас 2,393 хүн Нобелийн шагналд нэр дэвшсэн байна. Насанд хүрэгчдийн 39.59% нь бакалавр, 14.37% нь магистрын зэрэгтэй. Британичуудын дундаж IQ 99.12 байна.
- АНУ (89.18 оноо): Америкчууд дээд боловсролын түвшнээрээ өндөр үзүүлэлттэй гарчээ (38.57% нь бакалавр, 14.79% нь магистр). АНУ нь Нобелийн шагналд хамгийн олон буюу 5,717 хүнийг нэр дэвшүүлсэн бөгөөд тус улсад Нобелийн шагналтнууд төрсөн хамгийн олон их сургууль (256) байрладаг. Дундаж IQ нь 97.43 байна.
Дэлхийн хамгийн ухаалаг 10 улс:
- Швейцар
- Их Британи
- АНУ
- Нидерланд (Дундаж IQ: 100.74)
- Бельги
- Швед
- Герман
- Польш
- Дани
- Финланд
Сонирхолтой баримт: Хүн амын дундаж IQ-ийн үзүүлэлтээр Финланд улс хамгийн өндөр буюу 101.2 оноотойгоор дэлхийд тэргүүлж байна.