Папарацциуд Палестин-Голланд гаралтай Америкийн супермодель Белла Хадид-ыг каннабис (марихуан) борлуулдаг дэлгүүрийн гадна байхад нь дурандаа буулгажээ.
Байгалийн гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр өмнө нь тодорч байсан тэрээр каннабисын худалдаагаар мэргэшсэн дэлгүүрээс гарч яваад ийнхүү гэрэл зурагчдын өртөгт өртсөн тухай Daily Mail-д үндэслэн Medee.news мэдээллээ.
Нэрт загвар өмсөгч хар өнгийн лосинк, майк, хүрмээр гоёж, пүүз өмссөн байсан бөгөөд түүний хажууд агент бөгөөд дотны найз нь болох Жозеф Торнтон-Аллан хамт явж байжээ.
Белла Хадид өмнө нь өөрийн олон жилийн турш тэмцэж буй Лайм өвчний (архаг хууч өвчин) талаар нээлттэй ярьж, эмчилгээний явцаа олон нийтийн сүлжээнд үе үе хуваалцдаг байсан юм. Олон улсын практикт каннабисын гаралтай зарим бүтээгдэхүүнийг архаг өвдөлт намдаах зорилгоор эмчилгээний журмаар ашиглах тохиолдол байдаг билээ.
