Жил бүрийн аравдугаар сарын 3-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн инээмсэглэлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр хүмүүс инээмсэглэлээ түгээж, эерэг энергийг хуваалцахыг уриалдаг.
Инээмсэглэл ба хүний биед үзүүлэх нөлөө
Инээх үед тархинд эндорфин хэмээх нейропептид ялгардаг бөгөөд энэ нь олон нийтэд “аз жаргалын гормон” нэрээр танигдсан. Түүний гол нөлөөнүүд:
- Өвдөлт намдаах – Эндорфин нь морфинтой төстэй үйлчлэлтэй тул байгалийн өвчин намдаагчийн үүрэг гүйцэтгэнэ.
- Сэтгэл санааг өргөх – Түгшүүр, гутралын түвшинг бууруулж, хүнийг тайвшруулдаг.
- Дархлаа дэмжих – Инээх үед дархлааны эсүүдийн идэвхжил нэмэгддэг талаар судалгаанд дурджээ.
- Стресс бууруулах – Инээмсэглэл нь кортизол буюу стрессийн гормоны түвшинг багасгадаг.
Өнөөдөр та ойр дотнын хүндээ инээмсэглэл бэлэглэж, аз жаргалын гормоноо идэвхжүүлээрэй.
1 comment
Инээмсэглэл бол үнэхээр энгийн хэрнээ хамгийн хүчтэй зүйл