Дэлхийн терроризмын хамгийн аюултай бүс нутгийг нэрлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Сахель

Африкийн Сахель бүс нутаг гурав дахь жилдээ дараалан дэлхийн терроризмын голомт хэвээр үлдэж байна. Өдгөө дэлхий даяар үйлдэгдэж буй террорист халдлага, дайралтын улмаас амь үрэгдэгсдийн бараг тал хувь нь зөвхөн энэ бүс нутагт ногдож байгаа ажээ.

Энэ тухай Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс (Institute for Economics and Peace) гаргадаг “Дэлхийн терроризмын индекс – 2026” жил тутмын тайланд дурджээ.

Тайланд тэмдэглэснээр, “Терроризмын голомт Ойрхи Дорнод болон Хойд Африкаас Сахарын цөлийн өмнөд хэсгийг дамнасан Сахель бүс рүү шилжсэн байна. 2007 оноос хойш Сахельд терроризмын хохирогчдын тоо арав дахин өссөн” гэж онцолсон байна.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, 2025 онд дэлхий даяар террорист халдлагын улмаас нийт 5582 хүн амиа алдсаны тал шахам хувь нь Сахелийн орнуудад бүртгэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй