Делси Родригес Венесуэлын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр тангараг өргөлөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Делси Родригес

Венесуэлын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Делси Родригес тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр албан ёсоор тангараг өргөв. Түүний тангаргийг тус улсын парламентын дарга Хорхе Родригес хүлээн авсан тухай Telesur суваг мэдээллээ.

Тангараг өргөх ёслолын үеэр Делси Родригес дараах мэдэгдлийг хийсэн байна:

  • Байр суурь: “Би энд Боливарийн Бүгд Найрамдах Венесуэлын Үндсэн хуульт ерөнхийлөгч Николас Мадуро Моросын Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөхөөр ирлээ. Манай эх орны эсрэг үйлдсэн хууль бус цэргийн түрэмгийллээс болж венесуэлын ард түмний амсаж буй зовлон шаналалд би гүнээ харамсаж байна” гэв.
  • Мадурогийн талаар: Тэрээр Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарыг “АНУ-д барьцаалагдсан баатрууд” хэмээн нэрлэжээ.
  • Амлалт: “Венесуэл улс чөлөөт, бүрэн эрхт, тусгаар тогтносон үндэстэн болох хувь тавилангаа биелүүлэхийг харах хүртлээ би гараа буулгахгүй, амрахгүй гэдгээ нэр төрөөрөө тангараглаж байна” хэмээн Родригес онцолсон байна.

Энэхүү үйл явдал нь АНУ-ын тусгай ажиллагааны үр дүнд Николас Мадуро баривчлагдсаны дараа Венесуэлын засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний нэг хэсэг юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй