Энэ зуны хамгийн хүлээлттэй киноны нэг болох «Уэнсдей» Лондонд нээлтээ хийлээ. Цувралын хоёрдугаар бүлэг 8-р сарын 6-наас эхлэн Netflix дээр гарах бөгөөд шинжээчид шинэ бүлэг маш харанхуй, аймшигтай байх болно гэж таамаглаж байна.
Гол дүрийн жүжигчин Женна Ортега нээлтийн ёслолд оролцохдоо тун өөрчлөгдсөн төрхөөр ирсэн нь кино сонирхогчдын анхаарлыг татсан юм. Зарим хүмүүс түүнийг шинэ бүлгийн үйл явдлаас үүдэн дүрээ өөрчилсөн гэж таамагласан бол зарим нь амжилтгүй гоо сайхны мэс заслын золиос болсон гэж бичжээ.
Жүжигчин бүсгүй энэ хов живд хариу өгөөгүй байгаа ба түүний хувийн амьдрал болон дүрийн өөрчлөлтүүдэд кино сонирхогчид анхаарлаа хандуулж байна.
«Уэнсдей»-н хоёрдугаар бүлэгт охины адал явдлаас гадна тэдний гэр бүлийн харилцаа, нууц илрэх болно. Мөн Леди Гага шинэ дүр бүтээсэн гэдгээрээ олны анхаарлыг татаж байна.