Долоодугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Халуун усны хязгаарлалт

Энэ зун дулаан хангамжийн шугамд засвар хийхээр хуваарь гарсан бөгөөд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавдугаар сарын 15-нд эхлүүлсэн энэхүү ажлын хугацаа нь наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбоотойгоор халуун усны хязгаарлалт 12 хоногийн хугацаанд хийгдэнэ. Тус засварын ажлыг энэ сарын 24-нд буюу мягмар гаригт эхлүүлж, долоодугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Халуун ус хязгаарлагдах байршлууд:

  1. 6 сарын 24 — 7 сарын 6 (12 хоног)
    • Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим
    • Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр орчим
    • Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон
    • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
    • УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид
    • Хуримын ордон, Блю Скай Таур орчим
    • Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар
    • СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ-ын орчим
    • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
    • Цагдаагийн авто бааз, ЗЦГ
    • Стар эстэйтс, Континентал зочид буудал
    • Шинэ үе сургууль орчим
    • Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим
    • БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид

Засварын ажлын хугацаанд энэ байршлуудын хэрэглэгчид халуун усгүй байх тул, хэрэглэгчдийг аль болохоор өөрийн усны хэрэглээг зохицуулахыг хүслээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment