Английн алдарт рок хөгжимчин Оззи Осборн 76 насандаа хорвоог орхисныг албан ёсоор мэдээлээд байгаа бөгөөд түүний үхлийн шалтгаан зүрхний шигдээс байсныг гэрчилгээгээр нотолжээ.
Нас баралтын гэрчилгээг Их Британийн Лондон хотын баруун хойд хэсэгт орших Хиллингдоны улсын бүртгэлийн газраас гаргасан бөгөөд уг баримтыг дуучны охин Эйми Осборн «The New York Times» сонинд дамжуулан өгсөн байна.
Оззи Осборн нь нас барахаасаа өмнө удаан хугацаанд Паркинсоны өвчнөөр шаналж, мөн титэм судасны өвчтэй байсныг баримтад тусгажээ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн төрөлх Бирминхэм хотдоо «Back To The Beginning» нэртэй сүүлчийн тоглолтоо хийж, Black Sabbath хамтлагийн хамт тайзан дээр сүүлчийн удаа гарсан юм. Тэр тоглолтын бүх орлого болох 190 сая ам.долларыг хүүхдийн эмнэлэг болон Паркинсоны өвчний эсрэг үйл ажиллагаанд хандивласан нь түүний сэтгэлийн агуу илэрхийлэл байлаа.
Оззи Осборныг оршуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Бирминхэм хотод болж, олон мянган шүтэн бишрэгчид нь түүнийг хүндэтгэлтэйгээр үдсэн байна.