Домогт реппер Fat Joe Улаанбаатарт тоглолтоо хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Домогт реппер Fat Joe Улаанбаатарт тоглолтоо хийнэ

АНУ-ын хип хопын ертөнцийн нэрт уран бүтээлч Fat Joe ирэх 2025 оны есдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотын Төв Цэнгэлдэх Хүрээлэнд анхны тоглолтоо хийхээр болжээ. “Blinksoft” компанийн урилгаар зохион байгуулагдах энэхүү “Zone X” тоглолт бүтэн нэг цаг үргэлжилж, Монголд АНУ-аас ирсэн хамгийн томоохон репперийн тоглолт болох юм.

Fat Joe нь Terror Squad лейблийг үүсгэн байгуулж, Big Pun, Remy Ma, DJ Khaled зэрэг оддыг хөгжмийн ертөнцөд амжилтад хүргэсэн. Тэр “old school”-оос “new school” хүртэл бүхий л урсгалд чадварлагаар хөрвөх уран бүтээлч гэдгээрээ алдаршсан бөгөөд түүний бүтээлүүд өнөөг хүртэл Billboard чартын дээгүүрт жагссаар байна.

Түүний карьерийн онцлох мөчүүд:

  • Flow Joe – Billboard #1 (1993)
  • Lean Back – Billboard #1 (2004)
  • All The Way Up – Grammy-д нэр дэвшсэн (2017)
  • Хамгийн том пүүзний цуглуулгатай гэдгээрээ алдартай

30 жилийн турш дэлхийн хамгийн том цэнгэлдэхүүдэд үзэгчдийг байлдан дагуулж ирсэн Fat Joe энэ удаа Монголын фэнүүдтэй анх удаа уулзах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй