Дональд Трамп Жорж Клуниг шүүмжилж, жүжигчин түүнд ёжтой хариу өглөө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Джордж Клуни

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жүжигчин Жорж Клуни болон түүний эхнэр Амаль нарыг Францын иргэншил авсантай холбогдуулан Truth Social сүлжээгээрээ дамжуулан ширүүн шүүмжиллээ. Hollywood Reporter-ийн мэдээлснээр, Трамп тэднийг “бүх цаг үеийн хамгийн муу улс төрийн таамаглагчид” хэмээн нэрлэсэн байна.

Трампын дайралт

Трамп хэлэхдээ, Клунигийн амьдрахаар сонгосон Франц улс нь цагаачлалын бодлогоос болоод гэмт хэргийн маш хүнд нөхцөл байдалд байгааг онцолжээ. Тэрээр:

“Сайн мэдээ! Бүх цаг үеийн хамгийн муу улс төрийн хоёр таамаглагч болох Жорж болон Амаль Клуни нар албан ёсоор Францын иргэн болжээ. Харамсалтай нь Франц улс тэдний цагаачлалд хандах аймшигтай хандлагаас болоод гэмт хэргийн ноцтой асуудалтай нүүр тулаад байгаа” гэж бичсэн байна.

Мөн Трамп Клунигийн мэргэжлийн чадварыг үгүйсгэж, түүнийг киноноосоо илүү улс төрийн мэдэгдлээрээ танигдсан “дунд зэргийн жүжигчин” хэмээн тодорхойлжээ. Түүний үзэж байгаагаар Клуни бол улс төр дэх “эрүүл саруул ухааныг” байнга эсэргүүцдэг, жирийн нэгэн залуу аж.

Жорж Клунигийн хариу

Жорж Клуни энэхүү шүүмжлэлд тун удалгүй хариу өгсөн юм. Тэрээр Трампын “Америкийг дахин агуу болгох” хүсэлтэй санал нэг байгаагаа ёжтойгоор илэрхийлээд, гэхдээ энэ нь “ирэх арваннэгдүгээр сараас эхэлнэ” хэмээн хэлжээ. Ингэхдээ тэрээр АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийг сануулж, Трампын засаг захиргаа ялагдах болно гэдгийг далд утгаар цухуйлгасан байна.

Жорж Клуни өмнө нь ч Трампын бодлогыг удаа дараа шүүмжилж байсан бол Трамп түүнийг “амжилтгүй улс төрийн шинжээч” гэж дууддаг хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй