Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 10 мянга гаруй боодол өвс шатжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хээрийн түймэрт 10 мянга гаруй боодол өвс, 100 гаруй бухал шатжээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд аравдугаар сарын 2-ны өдөр гарсан хээрийн түймэрт 10 мянга гаруй боодол өвс, 100 гаруй бухал, нийт 2000 га орчим талбай өртжээ.

Урьдчилсан дүгнэлтээр автомашины яндангаас гарсан оч хадлангийн бүсэд унаж, түймэр үүсгэсэн гэж үзэж байна. Галын улмаас 4-5 айл, хадланчдын өвсний нөөц бүрэн шатаж, намрын хөдөлмөрийнх нь үр дүн үгүй болсон талаар орон нутгийн албаныхан мэдээлэв.

Тодруулбал, Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Шар толгой” гэх газарт (аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 45 км) гарсан галын дуудлагыг аравдугаар сарын 2-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн баг, орон нутгийн иргэдийн хамтарсан ажиллагааны үр дүнд галыг 22:20 цагт бүрэн унтрааж, хяналтад авсан бөгөөд нөхцөл байдлыг сумын Засаг даргад хүлээлгэн өгчээ.

ОБЕГ-ын урьдчилсан мэдээллээр түймэрт нийт 4800 га талбай, 2000 орчим боодол өвс шатсан нь 12 км урт, 4 км өргөн бүсийг хамарсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй