Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмаар Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж тавын даваанд улсын арслан Ц.Содномдоржийг даван Монгол Улсын начин цол хүртлээ.
Түүний хувьд Айраг сумаасаа төрсөн анхны улсын цолтон болж байна. Тэрээр:
- 2012 онд аймгийн начин,
- 2015 онд аймгийн заан,
- 2018 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.
Дорноговь аймгийн түүхэн улсын цолтнууд:
- Монгол Улсын арслан Г.Намжилваанчиг – Сайхандулаан сумын харьяат, “Гандангийн бүрхэг” хэмээх нэрээр алдаршсан.
- Улсын заан Т.Сүрэнжав
- Улсын начин А.Хатансайхан – Мандах сумын харьяат.
- Улсын харцага А.Цацабшир – Эрдэнэ сумын харьяат.
- Улсын начин М.Бямбадорж – Айраг сумын харьяат, 2025 оны шинэ цолтон.
М.Бямбадоржийн амжилт нь Дорноговь аймгийн бөхийн түүхэнд шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, орон нутгийн ард иргэдийн бахархлыг төрүүлж байна.