Италийн Тесеро хотын гүйлтийн цанын цэнгэлдэх хүрээлэнд “Милан-Кортина 2026” өвлийн олимпын эмэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай уралдаан болж өндөрлөв. Монгол Улсын тамирчин Энхбаярын Ариунтунгалаг уг зайд 28:38.2 амжилт үзүүлснээр барианы зурхайг 83 дугаар байрт нэвтэрлээ. Тэрээр олимпын замд хурд сорихдоо Тайланд, Унгар, Словен, Болгар зэрэг 21 орны нийт 28 тамирчныг ардаа үлдээж чадсан юм.
Уралдаанд Шведийн тамирчин Фрида Карлссон 22:49.2 амжилтаар түрүүлж, энэ удаагийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртсэн бол түүний нутаг нэгт Эбба Андерссон мөнгө, АНУ-ын Жесси Диггинс хүрэл медаль хүртлээ. Манай эмэгтэй тамирчны хувьд энэ нь олимпын хос замд уралдсан хоёр дахь тохиолдол бөгөөд өмнө нь спринт төрөлд 74 дүгээр байрт шалгарч байсан билээ.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр Монголын баг тамирчдын сүүлчийн гараа явагдана. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10 км-ийн цуваа гараатай уралдаанд Батмөнхийн Ачбадрах хурд сорьж, олимпын наадмын тэмцээнээ өндөрлүүлэх хуваарьтай байна.
1 comment
Манай тамирчинд үнэхээр бахархаж байна