Монголын мэргэжлийн боксын нэрийн хуудас болсон, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар АНУ-д дараагийн тулаанаа хийхээр болжээ. Түүний 14 дэх мэргэжлийн тулаан ирэх 11-р сарын 7-нд Флорида мужид болох бөгөөд өрсөлдөгч нь Мексикийн шилдэг боксчдын нэг Брэндон Леон Бенитез байх аж.
Бенитезийн хувьд:
- 27 настай
- 170 см өндөр, 173 см гарын алдтай
- Мэргэжлийн боксын карьертаа 25 тулаан хийснээс 21 ялалт байгуулсан
- 4 ялагдлынхаа 3-т нь хүнд цохилтод орсон
- Сүүлийн хоёр тулаандаа дараалан ялагдал хүлээгээд байгаа юм.
Энэ тулалдаан Цэндбаатарын хувьд олон улсын тайзан дээр өөрийгөө дахин харуулах, харин Бенитезийн хувьд сүүлийн үеийн тааруу амжилтаа засаад урагшлах томоохон боломж болох нь тодорхой байна.