Казахстаны Шымкент хотод зохион байгуулагдаж буй буудлага спортын Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Энэ тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхтайваны Даваахүү амжилттай оролцож, гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртлээ.
Энэ бол Монголын буудлагын спортын хувьд тивийн тэмцээнээс авсан чухал амжилтын нэг болж байна.
