ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерөн-Өлзий ажиллана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Ерөн-Өлзий

Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн даргын албыг түр хашиж байсан Б.Ерөн-Өлзийг Засгийн газрын 150 дугаар тогтоолоор тус албан тушаалд албан ёсоор баталгаажууллаа. Ингэснээр тэрбээр салбарын бодлого, төлөвлөлтийн гол чиглэлүүдийг шууд удирдан ажиллах эрхтэй болж байна.

Батмөнхийн Ерөн-Өлзий нь боловсролын түвшингээрээ салбартаа туршлагатай нэгэн бөгөөд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар дунд сургуулийг төгссөн. Тэрээр 2003 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд цахилгаан системийн автоматжуулалтын инженер мэргэжил эзэмшиж, 2014 онд Австралийн Сиднейн Технологийн их сургуульд эрчим хүчний бодлого төлөвлөлтийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлагын хувьд ЭХЯ болон харьяа байгууллагад тасралтгүй ажилласан бөгөөд салбарын өргөн хүрээний ажлыг удирдан зохион байгуулж ирсэн. Түүний ажилласан жилүүд дараах байдлаар бүрдэнэ.

  • 2004-2005: Эрчим хүчний сургалтын төвд инженер, багш
  • 2005-2009: Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер
  • 2009-2010: Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн
  • 2010-2012: ЭБЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
  • 2012-2025: Эрчим хүчний яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, ТНБД-ын үүргийг түр гүйцэтгэгч

Эдгээр шат дамжлагууд нь түүнийг салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтнаар төлөвших суурь болсон юм. Тиймээс шинэ томилгоо нь түүний олон жилийн туршлага, чадварыг үнэлсэн алхам гэж үзэж болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй