Элон Маск робот таксины ертөнцөд нэвтрэн орлоо: “Tesla” Остинд үйлчилгээ эхлүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Элон Маск

Дэлхийд цахилгаан автомашин, хиймэл оюун ухаанаар тэргүүлэгч “Tesla” компани 2025 оны зургаадугаар сарын 22-ны Ням гарагт робот такси үйлчилгээнийхаа анхны үйлчилгээг АНУ-ын Техас мужийн Остин хотод албан ёсоор эхлүүллээ. Үйлчлүүлэгчид тус үйлчилгээнд 4.20 ам.долларын тогтмол хураамж төлөх нөхцөлтэй байна.

Шинэ төрлийн такси нь бүрэн автомат жолоодлоготой боловч үйлчилгээний эхний шатанд аюулгүй байдлыг хангасан үүднээс компанийн ажилтнууд зорчигчийн хамт сууж байв. Үйлчилгээ албан ёсоор нээгдэхээс өмнө аппликейшн хөгжүүлэлтийн ажил гацсанаас болж нээлтийн өдөр бага зэрэг хойшлогджээ.

Тус үйлчилгээг анх туршсан хэрэглэгч болох Чак Күк робот таксигаар үйлчлүүлж буй үйл явцыг шууд дамжуулсан байна. Жолоочгүй машин уран жолоодлого үзүүлж, зогсоолд саадгүйгээр автоматаар байрлаж, сүүлд нь хэрэглэгчээс «гарын мөнгө» өгөх эсэхийг асуухад “Тоглосон юм аа” гэх мессеж дэлгэцэнд гарсан нь олон хүнийг инээлгэжээ.

Робот такси үйлчилгээ өрсөлдөөний шинэ шатанд

  • “Waymo” — АНУ-ын Остин, Сан Франциско, Лос Анжелес, Финикс хотуудад 10 сая удаагийн төлбөртэй аялал хийсэн хамгийн том тоглогч.
  • “Amazon” — таван жилийн өмнө 1.2 тэрбум ам.доллар зарцуулж “Zoox” компанийг худалдан авсан ба одоо Цахиурын хөндийд жилд 10 мянган робот такси үйлдвэрлэх үйлдвэртэй.
  • “Tesla” — шинэ тоглогч боловч брэнд, технологийн хүчтэй давуу талтай учир өрсөлдөөн эрчимжинэ гэж шинжээчид таамаглаж байна.

Элон Маск технологийн шинэ шат руу дахин алхам хийж, робот такси зах зээлд шинэ стандарт тогтоох оролдлого эхлүүлээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment