Элтон Жон нүдний халдварын улмаас нэг жил гаруй хараагүй байжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Элтон Джон

Их Британийн дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жон 2024 онд нүдний хурц халдвар авсны улмаас нэг жил гаруйн хугацаанд бараг юу ч харж чадахгүй, ном уншиж чадахгүй байсан тухай мэдээлэл гарчээ.

Medee.news нь The Daily Mail сонины мэдээлэлд тулгуурлан дамжуулснаар, уг өвчний дараа тэрээр зөвхөн зүүн нүдээрээ хэсэгчлэн харж байсан аж.

78 настай хөгжимчний хэлснээр, энэ хугацаа түүний хувьд «аймшигтай», амьдралын жинхэнэ сорилт байсан. Дуучны хэлснээр, тэрээр одоо «эдгэрч байгаа» боловч энэ нь «маш удаан үйл явц, нүдний хараа бүрэн сэргэж, харж чадах хүртэл нэлээд хугацаа шаардагдана» гэжээ.

«Миний амьдрал үнэхээр гайхалтай байсан, бас найдвар бий. Би зүгээр л тэвчээртэй байж, шинжлэх ухаан туслахыг хүлээх хэрэгтэй байна» хэмээн Жон үргэлжлүүлэн ярьсан байна.

«Энэ нь ДОХ-ын үеийн нөхцөл байдалтай яг адилхан» хэмээн хөгжимчин нэмж хэлжээ.

Хөгжмийн сэтгүүл «Rolling Stone»-ийн үнэлгээгээр Элтон Жон хамгийн агуу хөгжмийн уран бүтээлчдийн жагсаалтын 49-д бичигддэг. Тэрээр хагас зуун жил гаруйн карьерынхаа хугацаанд 30 студийн цомог гаргасан бөгөөд 300 сая гаруй хувь борлогдсон. Түүний шагналд таван «Грэмми», хоёр «Оскар», хоёр «Алтан бөмбөрцөг» багтдаг. 1994 онд хөгжимчин Рок-н-роллын алдрын танхимд багтсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй