Эмч, эмнэлгийн ажилтнууд гурав хоногийн дараа ажил хаялт эхлүүлэхээр болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эмч нар ажил хаяна

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус 13 дугаар хурал өнгөрсөн долоо хоногт яаралтай хуралдаж, салбарынхны цалин хөлсний асуудлыг дахин хэлэлцжээ. Эрүүл мэндийн салбарынхан удаан хугацаанд цалингаа нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэж ирсэн ч бодит ахиц гараагүй тул хөдөлмөрийн маргаан албан ёсоор үүсгэх шийдвэр гаргасан байна.

ҮЭ-ийн холбооноос мэдээлснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх саналыг дахин нотлон тавьсан ч хэлэлцээ амжилтгүй үргэлжилсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.2-т заасан журмын дагуу ажил хаялт зарлахаас өөр аргагүй болсон аж. Хуралдааны тогтоолыг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд маргааш, нөгөөдрөөр бус энэ сарын 13-наас, өөрөөр хэлбэл Пүрэв гарагаас эхлэн улс даяар ажил хаялт эхэлнэ гэж мэдэгдлээ.

Ажил хаялтын үеэр эмнэлгийн зарим үйлчилгээнд саатал гарч болзошгүй тул холбогдох байгууллагууд бэлтгэл хангах шаардлагатайг ҮЭ-ээс анхааруулсан байна. Эрүүл мэндийн салбарынхан энэ удаагийн тэмцлийг “амь насыг хамгаалах, шударга хөдөлмөрийн үнэлэмж шаардах зайлшгүй алхам” гэж тодорхойлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй