Эмчийн анхааруулга: Танай гэрт байдаг 3 зүйл эрүүл мэндэд хортой

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
гурван зүйл

Америкийн нэртэй гастроэнтеролог, Гарвардын төгсөгч Саурабх Сетхи олон монгол өрхөд байдаг гурван энгийн зүйл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж анхаарууллаа.

Юуг хаях хэрэгтэй вэ?

Хуваах самбар
Пластик самбар дээрх хутганы зурааснаас бичил хуванцар ялгарч хоол хүнсээр дамжин биед хуримтлагддаг. Энэ нь дааврын тэнцвэр алдагдуулах, арьс хуурайших, жин хэлбэлзэх зэрэг эрсдэл үүсгэдэг. Аюул багатай сонголт нь мод, хулс эсвэл шилэн самбар.

Шарах таваг
Зураастай, хуучирсан антипригар шарах таваг нь ПФАС гэх хортой химийн бодис ялгаруулдаг. Эдгээр нь хавдар болон нөхөн үржихүйн асуудалтай холбоотой. Илүү аюулгүй хувилбар нь зэвэрдэггүй ган, ширмэн эсвэл керамик таваг.

Лаа
Парафинаар хийсэн үнэртэй лаа шатахдаа саж, фталат, хортой дэгдэмхий бодис ялгаруулдаг. Эрүүл хувилбар нь үнэргүй соё, кокос эсвэл зөгийн лавтай лаа.

Доктор Сетхигийн хэлснээр өдөр тутмын эдгээр жижиг зүйлс удаан хугацаанд хүний биед хуримтлагдаж, эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй. Харин байгалийн гаралтай, аюулгүй сонголтыг хийх замаар та гэр бүлээ хамгаалж чадна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй