Зүүн Азийн волейболын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-31-нд Хонконгод болж өндөрлөв. Тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тавдугаар байр эзэллээ.
Манай баг хэсгийн шатанд Тайванд 3:0, талбайн эзэн Хонконгод 3:2 харьцаагаар хожигдсон ч, байрлал ахиулах тоглолтод Макаог 3:0-ээр буулгаж авснаар 5-р байрт бичигдэв.
Энэ удаагийн тэмцээнд:
- Тайвань
- БНСУ
- Макао
- Хонконг
- БНХАУ
- Монгол Улс
гэсэн зургаан улсын баг өрсөлдсөн юм.
Шигшээ багийг ОУХМ Б.Хэрлэн, Д.Билгүүн, А.Мөнхбаяр нар удирдан дасгалжуулжээ.
1 comment
Тэмцээнд охид 5-р байрт шалгарч чадсан нь үнэхээр сайхан хэрэг