Эммануэл Макрон инфлүүнсэр Кэндис Оуэнсийн эсрэг нэр хүнд гутаасан хэргээр шүүхэд ханджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эммануэл Макрон инфлүүнсэр Кэндис Оуэнсийн эсрэг нэр хүнд гутаасан хэргээр шүүхэд ханджээ

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон тэргүүн хатагтай Брижит Макрон нар Америкийн барууны үзэлтэй, олны танил инфлүүнсэр Кэндис Оуэнсийг нэр төрд халдсан хэрэгт буруутган АНУ-ын Делавэрийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Оуэнс өөрийн цахим платформоор Францын тэргүүн хатагтайг “эрэгтэй хүн” хэмээн гүтгэн доромжилсон нь уг шүүхийн нэхэмжлэлийн үндэс болжээ.

Макроны гэр бүлийн зүгээс өгсөн мэдээлэлд дурдсанаар, Оуэнс өөрийн подкаст болон олон нийтийн мэдээллийн сувгуудаар Брижит Макрон төрөхдөө «Жан-Мишель Трогнеус» нэртэй байсан гэх зэрэг ташаа мэдээлэл түгээснээр олон нийтийг төөрөгдүүлж, нэр хүндийг нь ноцтойгоор унагаасан гэж үзэж байна.

Гомдолд дараах гол заалтууд багтжээ:

  • К.Оуэнс нь худал мэдээллийг олон нийтэд санаатайгаар түгээсэн.
  • Ингэснээрээ олны анхаарлыг татах, контентынхаа хандалтыг нэмэгдүүлэхийг зорьсон.
  • Макроны гэр бүл гудамжинд алхах бүртээ худал мэдээлэлд итгэсэн олон хүнтэй нүүр тулж байгаа нь сэтгэл зүйн дарамтад оруулж байна.

Шүүхэд гаргасан нийт 22 заалт бүхий гомдолд тодорхой хэмжээний нөхөн төлбөр болон хохирол нэхэмжилсэн ч яг хэдэн ам.долларын асуудал байгааг тодорхой дурдсангүй. Кэндис Оуэнс болон Макроны ажлын алба тус хэрэгтэй холбогдуулан ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Энэ шүүхийн гомдол нь улс орны удирдагч хувийн нэр төрөө хамгаалахаар олон улсын шүүхэд хандсан ховор тохиолдлын нэг болж байна. Сануулахад, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мөн “Wall Street Journal” сониныг нэр хүндэд нь халдсан хэмээн хэд хэдэн нэхэмжлэл гаргасан билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment