Энэ Ням гаригт “Монгол-Японы Поп Соёлын Өдөрлөг 2025” тэсрэлттэй болно!

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энэ Ням гаригт “Монгол-Японы Поп Соёлын Өдөрлөг 2025” тэсрэлттэй болно!

2025 оны 7-р сарын 27-ны Ням гарагт Улаанбаатар хотод “Монгол-Японы Поп Соёлын Өдөрлөг 2025” зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгт манга, анимэ, косплэй, япон дуу хөгжим, сонирхолтой тэмцээнүүд, мэдээллийн булангууд зэрэг Японы орчин үеийн поп соёлын олон талт үйл ажиллагаанууд багтана.

Үндсэн хөтөлбөрүүд:

  • Косплэй тэмцээн: Ялагчид Японы Хирошима хотод болох Хирошима Поп Соёлын Фестивальд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхийн эзэн болно.
  • Япон дууны тэмцээн (Anisong): Анимэ дууны уралдаан.
  • Манга уралдаан: Монголын хүүхэд, залуусын өвөрмөц бүтээлүүд.
  • Хөгжөөнт тэмцээнүүд: Random Play Dance, Fun Games.
  • Отаку анимэ дэлгүүрүүд: Анимэ, мангатай холбоотой бүтээгдэхүүнүүд.
  • Японд сурах, япон хэлний сургалтын мэдээлэл: Боловсролын боломжуудын танилцуулга.
  • Anime Night & Movie Night: Анимэ болон киноны үдэш.
  • Насны хязгааргүй: Хүн бүрт нээлттэй үйл ажиллагаа.

Тасалбар худалдаж авах:

Арга хэмжээний эвент линк:

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment