Энэтхэгт 17 лам, 17 сүсэгтэн хоорондоо зодолджээ: Олон зуун мянган хүн цугласан сүмд эмх замбараагүй байдал үүсэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Энэтхэгт 17 лам, 17 сүсэгтэн хоорондоо зодолджээ

Энэтхэгийн Махараштра мужийн цагдаагийн газар сүмд гарсан зодооны дараа 17 лам болон мөн ижил тооны сүсэгтнийг саатуулжээ. The Times of India сонинд мэдээлснээр, уг зодоон сүмд ирсэн хүмүүсийн дунд айдас, сандрал төрүүлсэн байна. Жил бүр зохиогддог уламжлалт яармагийн өмнөхөн тус сүмд олон зуун мянган хүн цуглаад байжээ.

Цагдаагийнхны мэдээлснээр, мөргөлчдийн нэг нь лам руу хагархай кокосын самар шидсэнээс үүдэж маргаан эхэлсэн байна. Аман маргаан удалгүй даамжирч, нийтийг хамарсан зодоон болон хувирчээ.

Гэхдээ талууд болсон явдлыг өөр өөрөөр тайлбарлаж байна. Лам нарын хэлж буйгаар сүсэгтнүүд шашны зан үйлд саад учруулсан гэж байгаа бол, мөргөлчид бурхны тугийг бэлгэддэг “Сасанкати” (Sasankati – зан үйлийн чимэглэсэн шон) хэмээх шонг ашиглахыг зөвшөөрөөгүйгээс болсон гэж мэдэгджээ.

Цагдаагийн газар олон нийтийн хэв журам зөрчсөн, үймээн самуун дэгдээсэн хэргээр хэрэг үүсгэсэн байна. Хууль сахиулагчид мөргөлдөөний бодит нөхцөл байдлыг тогтоохоор хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж байгаа аж.

Энэхүү хэрэг явдлын дараа тухайн бүс нутагт хамгаалалтыг чангатгажээ. Цагдаагийн төлөөлөгч Аппасо Паварын хэлснээр, яармаг дуусах хүртэл хууль сахиулах ажилтнуудын тоог 2,500-д хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй