Энэтхэгт нэгэн эмэгтэй дансандаа андуурч орсон 1 сая ам.доллароос татгалзжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
NDTV

Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Девгандж тосгоны оршин суугч эмэгтэй өөрийн банкны данснаас 100 сая Энэтхэг рупи буюу 1 сая ам.доллароос давсан мөнгө орсныг олж харсан ч энэ мөнгө өөрийнх нь биш гэж мэдэгдэн татгалзжээ. Энэ тухай NDTV телевиз мэдээлсэн байна.

Тэр эмэгтэй АТМ дээр очиж дансны үлдэгдлээ шалгахдаа ийм их хэмжээний мөнгө орсныг хараад гайхсан байна. Үүний дараа тэр өөрөө банкинд хандаж, уг мөнгө өөрт нь хамаарахгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Банкны ажилтнууд мөнгө түүний дансанд техникийн алдааны улмаас шилжсэн болохыг тогтоож, гүйлгээг буцаах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ хэрэг Энэтхэгийн сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн тархсан бөгөөд эмэгтэйн үйлдлийг шударга зангийн жишээ хэмээн үнэлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй