Энэтхэгт оккультизмд автсан эх хүүгээ аврахын тулд охиноо тахил болгон хөнөөжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Решми Деви

Энэтхэгт 35 настай, оккультизм (ид шид, далдын зан үйлд итгэх үзэл)-д автсан эх хүүгээ эдгээхийн тулд өөрийн охиныг тахил болгон өргөхөөр шийдсэн байна.

Энэ талаар Times of India мэдээлжээ. Эмгэнэлт хэрэг гуравдугаар сарын 24-нд Кусумбха тосгонд болсон байна. Решми Деви хэмээх эмэгтэй хүүгийнхээ өвчнийг эдгээхээр 55 настай Шанти Деви нэртэй оккультист эмэгтэйд удаа дараа ханддаг байжээ.

Тэр эмэгтэй хүүг аврахын тулд онгон охиныг тахил болгох хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Улмаар тэд танил 40 настай Бхим Рамомитой нийлж, Решмигийн охиныг хөнөөхөөр шийджээ.

“Охиныг Шанти Девигийн гэрт боомилж алсан. Дараа нь Бхим Рам зан үйлд хэрэглэх цус авахын тулд толгой руу нь цохисон. Үүний дараа гурвуулаа цогцсыг нь цэцэрлэгт булсан” гэж нийтлэлд дурдсан байна.

Цагдаагийнхны мэдээлснээр, сэжигтнүүд уг зан үйлийг нуухын тулд янз бүрээр оролдсон байна. Тэд охин хүчингийн хэрэгт өртсөн гэж мэдүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй