Холливудын нэрт жүжигчин Энн Хэтэуэйг дахин гоо сайхны мэс засал хийлгэсэн байж магадгүй хэмээн цахим орчинд шуугиж байна.
Medee.news агентлагийн мэдээлснээр, Daily Mail хэвлэл энэ талаарх мэдээллийг нийтэлжээ.
Энн Хэтэуэй 3-р сарын 16-нд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан “Оскар“-ын шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн юм. Өдгөө 43 настай жүжигчин бүсгүй цэцгэн хатгамал бүхий урт хормойтой хар даашинзаар гоёж, гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрээр төрхөө урт бээлий, бүс, өндөр өсгийт болон чамин хийцтэй ээмэг, зүүлтээр чимсэн байна.
Гэвч интернэт хэрэглэгчдийн анхаарлыг түүний чамин гоёл бус, харин өөрчлөгдсөн царай нь илүүтэй татжээ. Сүлжээний зарим хэрэглэгчид Энн Хэтэуэйг ээлжит гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж таамаглаж байна.
Тухайлбал, X (хуучнаар Twitter) сүлжээнд “Энн Хэтэуэй царайндаа юу хийлгэчихсэн юм бэ, яах гэж?”, “Тэр шинэ царайгаа гайхуулж байна” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрчээ.