Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоногийн хугацаанд хаана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эрчим хүчний гудамжны уулзварыг аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас нэг хоног хааж, асфальтбетон хучилтын ажил хийнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Эрчим хүчний гудамжны уулзварыг нэг хоногийн хугацаанд түр хааж, асфальтбетон хучилтын ажил хийхээр боллоо.

Тодруулбал, Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжтай огтлолцох хэсгийг 2025 оны аравдугаар сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 23:00 цагийн хооронд бүрэн хааж, хучилтын ажлыг гүйцэтгэнэ.

Иргэд болон жолооч нар энэ хугацаанд бусад чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй