Эрдэнэтийн дэд станцын осол: 29 настай ажилтан хүнд бэртэж, эрчимт эмчилгээнд байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эрдэнэтийн дэд станцын осол: 29 настай ажилтан хүнд бэртэж, эрчимт эмчилгээнд байна

Өчигдөр буюу 2025 оны 9-р сарын 3-ны 19:00 цагийн орчим “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт дэд станцад гэмтэл гарсны улмаас Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймаг цахилгааны хангамжгүй болжээ.

Энэ хэрэг явдлын үеэр тус станцад ажиллаж байсан 29 настай иргэн Э хүнд бэртэл авч, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд (БОЭТ) онц хүнд байдалтай хүргэгджээ. Одоогоор тэрээр Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмнэлгийн байгууллагаас түүний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй