Ерөнхий сайд Г.Занданшатар Владивостокт айлчилж, Дорнын эдийн засгийн чуулгад оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Ерөнхий сайд Г.Занданшатар Владивостокт айлчилж, Дорнын эдийн засгийн чуулгад оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн 10 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор 2025 оны 9-р сарын 4-нд хүрэлцэн ирэв.

Владивостокийн “Кневичи” олон улсын нисэх буудалд түүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, мөн тус хязгаарын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нар албан ёсоор угтан авав.

Ерөнхий сайд Занданшатар “Алс Дорнодын гудамж” үзэсгэлэнгийн талбайд зочлон, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад болон Бүгд Найрамдах Якут Улсын үзэсгэлэнгийн танхимуудтай танилцсан байна. Энэ үеэр Буриадын тэргүүн А.С.Цыденов, Якутын тэргүүн А.С.Николаев нар оролцжээ.

Тэрээр маргааш, 9-р сарын 5-нд чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэхээр товлогдсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Ботохой 4 сентября, 2025 - 16:17

Монгол Улсын төлөөлөл ийм чуулганд оролцож байгаад баяртай байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй